Friday, October 28, 2011

Хойшлуулалт


Амьдрал гэж үнэхээр л суралцаж дуусахгүй, бахдаж ханахгүй, сайхан муухай зэрэгцсэн, сонин хачинаа гайхуулж барахгүй strange зүйл юмдаа.

Өдөр хоногийг үргэлж үр дүнтэй өнгөрөөх ухамсар надад байдаггүй юм шиг байгаан. Нэг зүйл хүснэ, түүнийхээ талаар мөрөөднө, хэрхэн хүрэх аргаа бодно, төлөвлөгөө гаргана, түүнийгээ биелүүлэхсэн гэж байж ядна, азаар бүх зүйл бэлэн болно, хийж эхлэнэ эцэст нь залхана. Бусад зарим хүмүүсийн нэгэн адил морь мал шиг нэг зүйлийг удаан бодож урам авч тууштай зүтгэх гайхалтай араншин надад даанч танил санагдахгүй явсаар нэг мэдэхэд цаг нь ирнэ. Энэ миний амьдралын өнөөх ухаан орсон үеэс хойш өдийг хүртэл туулсан амьдралын харамсалтай зуршил.


3 жилийн өмнө надаас нэг хүн нэгэн алдартай парадокс асуулт тавьсан нь надад хэсэг зүйлийг бодоход хүргэсэн билээ.

  • Ууланд зөв авирах нь чухал уу? Зөв ууланд авирах нь чухал уу?
Энэ асуултыг харсан хэд нь инээх л байх, хараагүй нэг нь дотроо тунгаах нь зүй болов уу. Уг асуулт маш энгийн байдлаар хүмүүсийг 2 бүлэг болгоод, хариултаас чинь хамаараад аль бүлэгт хамрагдахыг харуулчихна. Хэрэв таны хариулт эхнийх нь бол та менежер буюу хэрхэн ажиллах ажлыг яаж зөв хийж зорьсондоо хүрэх талаар цэцэн сэтгэгч, түүнд хүрэгч гэсэн үг юм. Харин 2 дахь нь бол та нэг төрлийн удирдагч буюу зүглүүлэгч, хаашаа явах юу хийхийг харагч гэсэн үг. Энэ хоёрын аль нь ч болов та үргэлж хэрэгцээтэй хүн байх болно. Ингээд өөрийгөө жинхэнээр нь таниад зөв замаараа явах ёстой гэх мэт...

Дээр дурьдсан муу зуршил болон энэ асуулт 2г харьцуулан дүгнэж өөрийгөө өмөөрөхөд нэг талаасаа би зүгээр л сэтгэгч, харин үйлдэгч биш бололтой. Хэдий ингэж бодож өөрийгөө өөхшүүлэх нь өөдрөг үзэл гэгдэх боловч энэ зан маань намайг бодит байдлаас арай л хол аваачаад цөлчихсөн бололтой.

Бодит, жинхэнэ амьдралд би сэтгэн бодогч, мөрөөдөгч байхын зэрэгцээ түүнийгээ хэрэгжүүлэгч байхыг шаардаж, залуу насаа бүтээн босгож, тархиа цэнэглэхэд зориулах ёстой болохыг яс  маханд минь мэдрүүлэх хүртэл хичнээн удаан төсөөлж, хий хоосон итгэлээр тархиа бөмбөгдөж, SECRET гэх тодотголтой номнуудад хайран хураасан хэдэн цаасаа зарсныг тооцоолмооргүй л байна. 

Хэдий тийм боловч Амьдрал гайхалтай юм. Халаасанд байгаа жинхэнэ алт болох ЦАГ хугацаагаа Facebook-д луйвардуулж, ирээдүйгээ цогцлоох, мэдлэгийг босгох сайхан боломжуудаа Мөрөнгөөр булшлуулж байдаг ч гэсэн эцэст нь би гэдэг хүн энэ нийтлэлийг бичиж өөрт төрсөн сэтгэгдлээ мартахгүйн тулд баримтжуулж суух юм. Бичлээ бичлээ гээд энэ бодлоо хэд хоногоос  мартаж өөрийгөө өрөвдөж алтаа суйлуулах цаг ирэхийг ч гадарлаж байна. Гэлээ гэхдээ АМЬДРАЛ ГАЙХАЛТАЙ хэвээрээ л...

No comments:

Post a Comment