Tuesday, November 22, 2011

Шидэт үг

Хүн бүрт шидэт үг байдаг. Гуньж гутарсан, зовж шаналж явахад тэр үгийг санахаар, эсвэл тэр үгийг бодож сэрэхээр урам орж сэтгэл нь сэргэдэг тийм үг зүрхний чинь хаа нэгтээ байж л байдаг. Надад ч мөн тийм үгс цөөнгүй олон бий. Харин сүүлийн хэдэн өдрүүдэд нэг үг их тус хүргэж явах юм. Тэр нь "Өнөөдөр л... Яг одоо л..." "Би чадна гэдгээ мэднэ, харин хийх л үлдлээ" гэх мэт. 

Буддын шашны гол төлөөлөгч болох 14-р Далай ламаас нэгэн сурвалжлагч: 

Далай Лам, Танд хvн тєрлєхтний юу нь хамгийн сонин санагддаг вэ? 

Гэсэн асуултанд: “Хvн. Яагаад гэвэл хvн мєнгє олхын тулд бvх л эрvvл мэндээ золиослодог. Дараа нь эрvvл мэндээ буцаан олхын тулд бvх олсон мєнгєє золиослодог... ... Тэгээд тэр ирээдvйн тєлєє яаран єнєєдрєє умартаж орхидог. Vр дvнд нь тэр єнєєдєр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чададгvй. Тэр хэзээ ч vхэхгvй юм шиг амьдардаг, тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагvй юм шиг vхдэг." гэж хариулсан гэжуга. 

Энэ дундаас "Тэр ирээдүйн төлөө яаран өнөөдрөө умартаж орхидог. Үр дүнд нь тэр өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй" гэсэн хэсэг л дээрхи үгсийг миний толгойд хадаж өгсиймдаа. За юутайч энэ сайхан үгсийн шидээр хэдэн хоног амьдраад үзье дээ...

Tuesday, November 15, 2011

Чи!


Чамайг өөрөөс чинь өөр хэн ч чиний потенциал буюу хийж чадах, чадахгүй зүйлсийг чинь үнэлж тодорхойлж чадахгүй! эрх ч байхгүй! Бүр ялангуяа чамайг сайн мэддэг гэж өөрсдийгөө бодогсод бүр ч боломжгүй!! Тэр үнэлгээнд чи итгэсэн тохиолдолд л үнэн болж хувирна.

Monday, November 14, 2011

Өдөөгч...

Эргэн тойронд 2 төрлийн өдөөгч байна: урам, басамжлал. Аль нь илүүг ялгачихмаар ч юм шиг.

1. Жижигч байсан хамаагүй хийсэн зүйлсийг бусдаар үнэлүүлж, магтаалын үг, давсыг нь тааруулсан урмын үг сонсох үгээр хэлшгүй сайхан. Цааш нь үргэлжлүүлмээр санагдаж, илүү ихийг бүтээмээр санагддаг. "Чиний хэлсэн ганцхан урмын үгээр би 3 сар амьдарч чадна" гэж үг байдаг шиг энэ алт шиг үгсийг сонсохыг дэндүү их хүсдэгч асуудал юунд байна гэвэл би бусдад анзаарагдах юу ч хийхгүй байгаад байх шиг. Давруу юм болохоороо хийх ёстой далай шиг их юмны дундаас хийсэн халбага ус мэт зүйлсийг бусдыг ажиглаж түүнийг минь магтаад өгөөсэй гэж жижигхэн зүрх нь ханаа чимээгүйгээр тогшиж ч байх шиг. 

    Дунд сургуульд орсон үеэс эхлэн өрсөлдөөнийг мэдэрч тэр тогоонд чадварлаг хүүхдүүдтэй чанагдахын тулд бүтэн жилийн турш багшдаа давтлагын мөнгө ээжээсээ шаналган төлж явсан үе саяхан. Тэр зэвүүн багшийхаа амнаас сайн байна гэдэг үг сонсохыг хүлээж л суудаг байсансан (гэхдээ зүтгэлээр биш бурхнаас авах ёстой бэлэг мэт). Багш маань биднийг басна, бусадтай харьцуулна, хооронд нь өрсөлдүүлнэ. Харин бидний шар хөдлөнө, зүтгэнэ, шантрана, бууж өгнө, сүүлдээ тоохоо ч больно. Энэ арга нь зарим хүмүүст үйлчилдэг байсан нь үнэн гэвч тоотой хэдэд л...
    .Түүний туршлагагүй басамжлалын балгаар авьяасаа үнэлүүлж чадаагүй 2, 3 жишээг би мэднэ, тэд ч бас. Харин эсрэгээр түүний хэлсэн үг, үнэлэмжээр нь урам авч гайхалтай гэмээр амжилт үзүүлсэн түүнээс цөөнгүйг бас нэрлэж чадна. Нэг нь миний хамтрагч. Тэр багшийн хэлсэн тэр үгийг онцгой нөхцөлд дурсах дуртай. Үнэхээр шидэт үг. Дурсах бүрт түүний нүд тогтворгүй болж, нүүрэнд нь гэрэл ердийнхөөс ч илүү цацарч, хийж байгаа зүйлсээ эргэж харахад хүргэн, хангалтгүй гэж бодож байвал шууд босч яваад гайхамшгийг бүтээх хүчийг өгдөг. Зөндөө алдаж явсан ч манай багш муу багш биш, харин онож хэлсэн хэдхэн үг нь түүнийг гайхамшигтай нэгэн болгосон ( бусдын нүдэнд ). Миний хувьд түүнээс магтаал сонсох заяа элссэн цагаас хойш 2 жилийн дараа тохиосон. Би үргэлж дундаж нэгэн байсан,байсаар ч байна. Харин зун бэлддэг бэлтгэл маань намайг дундаас дээш чирч явсаар нэг л өдөр тэр жил жингээ цуглуулсан цөөнгүй хэдэн медалны суурийг тавьж багш маань шидэт үгээ унагав аа хөөрхий. Тэрнээс хойш 6, 7 сарын турш юу болсон, юу хийж бүтээснээ тэр үетэй харьцуулбал гайхмаар их. Дөнгөн данган хийдэг байсан гэрийн даалгавар тоглоом болж, ангийхны явж байгаа сэдвээс 10 хол даван ганцаараа түрүүлж, олимпиадад ирдэг хэдэн бодлого нүдэнд сайхан харагддаж болдгийг мэдэрч л байлаа. Гэлээ гээд өнөөх шидэт үгний хугацаа дуусч шинэ үгний хэрэгцээ үүсч, эрч хадгалж чадахгүй байгаа бяцхан залууд хүссэн зүйл нь ирсэнгүй ээ... Үнэхээр л давруу байгаа биз.
   Хүнээс басамжилсан үгс цөөнгүй сонссон тэр үгсээр амьдрах гэж ч оролдсон. Зарим нэг түүнийгээ санаж явсаар санасандаа хүрснийхээ дараа ам асуудаг л юм байна лээ. Харамсалтай нь би тэр төрлийн гайхал биш бололтой. Өөрийгөө өмөөрөхөд үнэхээр өрөвч, мартамхай нэгэн юм шиг байгаа юм. Эргүү юм шиг тэр хатуу үгсийг мартчихна. Санасан ч юм бодохгүй!!! гайхмаар онцгүй нөхөр! " чи чадна " гэдэг үгийг зөндөө л сонсоно. Магадгүй найз нөхөд бие биедээ үргэлж хэлдэг болохоор үнэ цэнэ багатай хэдий ч бас л үр дүнтэй гэхдээ л маш бага. "Чи чадахгүй!" гэх нь өмнөхийг бодвол хавьгүй дээр хэдий ч ЦАГАА ОЛСОН, ДОНЖ НЬ ТААРСАН МАГТААЛ, УРМЫН ҮГийг хэзээ ч гүйцэхгүй л болов уу! Миний хувьд.
Зиа за хүссэн зүйлсээ бусдаас гуйж биш гуядаж л сонсоно доо... Харин зарим нэг нь голыг нь олоод сайхан хэлчихээсэй билээ...