Tuesday, November 22, 2011

Шидэт үг

Хүн бүрт шидэт үг байдаг. Гуньж гутарсан, зовж шаналж явахад тэр үгийг санахаар, эсвэл тэр үгийг бодож сэрэхээр урам орж сэтгэл нь сэргэдэг тийм үг зүрхний чинь хаа нэгтээ байж л байдаг. Надад ч мөн тийм үгс цөөнгүй олон бий. Харин сүүлийн хэдэн өдрүүдэд нэг үг их тус хүргэж явах юм. Тэр нь "Өнөөдөр л... Яг одоо л..." "Би чадна гэдгээ мэднэ, харин хийх л үлдлээ" гэх мэт. 

Буддын шашны гол төлөөлөгч болох 14-р Далай ламаас нэгэн сурвалжлагч: 

Далай Лам, Танд хvн тєрлєхтний юу нь хамгийн сонин санагддаг вэ? 

Гэсэн асуултанд: “Хvн. Яагаад гэвэл хvн мєнгє олхын тулд бvх л эрvvл мэндээ золиослодог. Дараа нь эрvvл мэндээ буцаан олхын тулд бvх олсон мєнгєє золиослодог... ... Тэгээд тэр ирээдvйн тєлєє яаран єнєєдрєє умартаж орхидог. Vр дvнд нь тэр єнєєдєр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чададгvй. Тэр хэзээ ч vхэхгvй юм шиг амьдардаг, тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагvй юм шиг vхдэг." гэж хариулсан гэжуга. 

Энэ дундаас "Тэр ирээдүйн төлөө яаран өнөөдрөө умартаж орхидог. Үр дүнд нь тэр өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй" гэсэн хэсэг л дээрхи үгсийг миний толгойд хадаж өгсиймдаа. За юутайч энэ сайхан үгсийн шидээр хэдэн хоног амьдраад үзье дээ...

No comments:

Post a Comment