Tuesday, August 30, 2011

Танилц надтай блог минь...


Намайг xxxxx гэнэ. 1992 оны 12 сарын 30нд эхийн хэвлийгээс эрхгүй чангаар уйлан эх барьсан ээжийхээ гар дээр бууж билээ (одоо бодоход намайг эх барьсан ээж хөл гарнаас хүчтэй татаж чангаагаагүй эвлэгхэн зөөлхөн бариж авсан юм шиг байгаан тэгээгүй бол Өндөр Нуруулаг байхгүй юу хэхэ). Учир битүүлэг нэгэн ертөнцөд ухаанаа уралдуулан 18 жилийг элээхдээ дутуу дулимагч гэсэн өөрийн бодол санаанд, санааны уудамд тэмтчин яваа нэгэн залуу... :)

Төрсөнөөсөө хойш ээж аавын гар дээр өсөхдөө өнгөрөөсөн сайхан багын дурсамжуудаа санадаггүй мартамхай нэгээн... Яахав мэдээ орсон цагаас хойш бол бужигнуулж л явсан биз. Зундаа хөдөө очин том эмээгийнд 2 сар үхэр тугал хонь хурга хариулан , бусад үед нь эхийн өвөрт эрхлэн хэвтдэг байлаа. Бусдын адил цэцэрлэг сургууль дамжин хүмүүжсэн надад бусдаас гоц зүйл ховор ч гэсэн онцгой зүйлийг хүлээгээл суудаг байсансан.
Тоондоо сонирхолтой ч залхуу тэр жаал 44-р сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгсөн 11 хэмээх алдар суу нь тэнгэр шахуу сонсогдсон (тэр үед ээж минь тэгэж шүтсэн гэхэд хэлсдэхгүй) сургуульд элсэлтийн шалгалт өгсөн тэр өдрөөс эхлэн миний Дурсамж тодхон, хүлээж суусан гайхамшиг гээч нь хаалга тогших нь тэр ээ...