Showing posts with label Бодол. Show all posts
Showing posts with label Бодол. Show all posts

Monday, January 9, 2012

Бодолд дарагдсан 6949 дэх өдөр

Dependence

Хамаарал

Зиаа өнөөдөр бол миний энэ дэлхий дээрх 6949 дэх өдөр юм гэнэ. Энэ өдөр хэрхэн өнгөрснийг бичихэд үнэхээр хялбар болохоор байна. Хэрвээ Berea College-д өргөдөл өгөх байсан бол миний autobiography supplement үнэхээр амархан бичигдэх байсан юм байна лдөө. Төрлөө.. мөлхлөө.. хөлд орлоо.. алхлаа.. алхсаараан байгаад өнөөдөр хүрлээ хэхэ. Заза тэр яахав өнөөдөр би өөрийхөө бусад зүйлсээс хэр их хамааралтай амьдраад байгаагаа нарийвчилж бодож үзлээлдээ. Үнэхээр урамгүй нь би ер нь бие даасан хүн аль ч талаараа биш болж таарав бололтой..


Хамгийн түрүүнд "Хэрэв надад байгаа зүйлс намайг илэрхийлдэг юм бол надад байгаа зүйлс үгүй бол Би Хэн Бэ?" үг толгойд бууж байх юм. Энэ үг миний бичих гээд байгаа хамаарал гээчтэй шууд холбогдохгүй боловч мөн л нэг тэрэгний 2 дугуй мэт ижил зүйл. Би гээч хүн үргэлж ямар нэг хүнээс тодорхой зүйлс дээр үргэлж хамааралтай болоод байх юм. Мэдээж энэ дэлхий дээр хөл зэрэгцэн алхаж байгаа хойно бие биесдээ тодорхой хэмжээгээр нөлөөлөлгүй яахав яг л ус, агаар, гэрэл гэх мэт нь ургамлыг яаж тэтгэдэг шиг, байгалийн төгс зохицол гэдэг байхаа. Надад ч бас энийг уншиж байгаа танд ч мөн адил ийм төгс зохицол гэмээр сайн сайхан хүмүүс эргэн тойронд чинь бий.. нэг талаасаа тэдэнгүйгээр нээрээ л та хэн болохоо мэдэхгүй ч болох шиг санагдахаар. 


ГЭВЧ миний хувьд энэ бүхэн хэтрээд байна аа! Өнөө алтан дундаж гэдгийг чинь ардаа дэндүү хол үлдээчиж. Ямар нэг зүйл хийхэд үргэлж хэн нэгнийг хүсээд, хамтдаа хиймээр санагдаад болж өгөхгүй юм. Аа тэгснээ тэр хүнээ олчихоороо тэс өөр зүйл хийгээд хадуурч өгнө. Бүр болоогүй ээ үүнийгээ мэдсээрээн байж ахиал өөр нэгнийг эрээстэй. Жишээ татахад хичээл хийе гэж бодогдлоо.. зүгээр л өрөө байна уу? байна, үзэг цаас, үзэх ном чинь байна уу? байна. Тэгээд л суугаад хийчихгүй нэг зүйл дутуу санагдаад болж өгөхгүй. Интернэт хэрэггүй байхад баахан хэснэ. Ярих хэрэггүй байхад жаал чалчина. Өлсөөгүй байж хоол эрнэ.. ЗАА БОЛЬЖ ҮЗ


Бүр арай дэндүү!! заавал хэн нэгэнтэй ярих, чатлах, маргах. Зүгээр дампуурсаар байгаад нэг төрлийн мэдрэл болчихсон бололтой. За яахав болохгүй байгаа нэг зүйлээ  нйитлэчлээ засах нь ойлгомжтой. Бусад нь зүгээр бодож санах юмгүй хийх юмаа хийгээд, бусдаас тэгж их хамаараад байх зүйлгүй болоод л байна. Би ч бас болж л таараа. Юутай ч нэг том дутагдлыхаа сэжүүрийг дэлгээд тавьцан.. Бусдаас хэт их хамаардаггүй, бие даасан Мөрөнгийн эрэлд гарна даа..

Гутарч гуниад ийм нийтлэл бичиж байгаан биш, дутагдлаа олж харж байгаа нэг хэлбэр нь юм уудаа. Өөртөө итгэх итгэл гээчтэй жинхэнэ утгаар нөхөрлөөд удаагүй байгаа хэдий ч иймэрхүү бодол бас хэрэг болох уу гэвэл болох л учиртай.

Tuesday, December 6, 2011

Сонин содон

Амьдрал дургүй зүйлсээ хийж өнгөрөөхөд дэндүү богино, дэндүү хайран. Энэ үгийг унших бүрт дотор нэг л сонин болох юм. Би гэдэг хүн аливааг хийхдээ дурлаж хийдэг үү, шахуулж, хүчээр хийдэг үү? 

Энэ асуултын хариу нь бараг бүхэлдээ шахуулж, хүчээр хийдэг гэдэг дээр бууж байх шиг. Үүний шалтгааныг хайж олоход тийм ч хэцүү зүйл биш юм. Багадаа ээж, аав, эгчээр хийх зүйлсээ тодорхойлуулж, түүнийгээ загнуулж зандруулан байж хийдэг байждээ. Цэцэрлэг, сургуульд ороод багш нараар, томрох бүрт сайн найзуудын хатуухан үгсээр гэх мэт. Одоо эрийн цээнд хүрээд удаж байгаа ч ямар нэг төрлийн дарамт шахалтгүйгээр хөдлөхөө байснаа ойлгож байх шиг. Энэ бүхний бурууг бусад руу чихэхэд мөн л амархан юм. Тэд намайг тийм зантай болгож өсгөөгүй бол, тэд миний хийх зүйлсийг бүхэлд нь томъёолоогүй бол, тэд... Гэвч эцсийн шийдвэрийг би гаргадаг болсноос хойш мөн л нялхын зангаасаа салаагүй миний түмэн буруу. 

Яг сая гэнэт толгойд хэзээ ч бууж байгаагүй сайхан мэдрэмж төрлөө. Ном унших, баримтат кино үзэх, энд тэндхийн сонин сайхан үзэгдлийг судлах, аялах, сайхан хоол хийх, суралцах гэх мэт мэдрэмжүүдийг би өмнө нь хэзээ ч ийм байдлаар мэдэрч байгаагүйсэн. Гэтэл сая хэзээнээс л мөрөөдөж түүний төлөө амьдарч буй хүн шиг бүхнийг мэдэх гэсэн шунахай мэдрэмж цээж дэлсэх нь хачирхалтай л юм. Хэнээр ч хэлүүлэлгүй үүнийг л хийх ёстой юм шиг... Хэнээр ч шахуулалгүй бүхнийг өөрөө нээх ёстой юм шиг... Сонин л юм. Зиа байз энийг би ЭРХ ЧӨЛӨӨ гэх ёстой юм байна.

Thursday, December 1, 2011

Attitude is everything

Англи хэл сурах, шалгалтад бэлдэхээр зогсохгүй амьдралд ямарч зүйлд шантрах, урам хугарах, залхуурах, хойш тавих асуудлууд үе үе тохиож л байдаг. Харин эдэнтэй нүүр тулах бүртээ өөрийгөө эрүүл, саруул байгаа гэдгээ мэдрээд, тэдэнд бууж өгч л болохгүй юм байна даа..

You are frequently faced the problems such as discouragement, disappointment, laziness, and procrastination while you are not only learning English and preparing exams but also every other things you are doing or aiming. Whenever they happen, feel that you are perfectly normal like every other people and always think about "not to give up!".

Monday, November 14, 2011

Өдөөгч...

Эргэн тойронд 2 төрлийн өдөөгч байна: урам, басамжлал. Аль нь илүүг ялгачихмаар ч юм шиг.

1. Жижигч байсан хамаагүй хийсэн зүйлсийг бусдаар үнэлүүлж, магтаалын үг, давсыг нь тааруулсан урмын үг сонсох үгээр хэлшгүй сайхан. Цааш нь үргэлжлүүлмээр санагдаж, илүү ихийг бүтээмээр санагддаг. "Чиний хэлсэн ганцхан урмын үгээр би 3 сар амьдарч чадна" гэж үг байдаг шиг энэ алт шиг үгсийг сонсохыг дэндүү их хүсдэгч асуудал юунд байна гэвэл би бусдад анзаарагдах юу ч хийхгүй байгаад байх шиг. Давруу юм болохоороо хийх ёстой далай шиг их юмны дундаас хийсэн халбага ус мэт зүйлсийг бусдыг ажиглаж түүнийг минь магтаад өгөөсэй гэж жижигхэн зүрх нь ханаа чимээгүйгээр тогшиж ч байх шиг. 

    Дунд сургуульд орсон үеэс эхлэн өрсөлдөөнийг мэдэрч тэр тогоонд чадварлаг хүүхдүүдтэй чанагдахын тулд бүтэн жилийн турш багшдаа давтлагын мөнгө ээжээсээ шаналган төлж явсан үе саяхан. Тэр зэвүүн багшийхаа амнаас сайн байна гэдэг үг сонсохыг хүлээж л суудаг байсансан (гэхдээ зүтгэлээр биш бурхнаас авах ёстой бэлэг мэт). Багш маань биднийг басна, бусадтай харьцуулна, хооронд нь өрсөлдүүлнэ. Харин бидний шар хөдлөнө, зүтгэнэ, шантрана, бууж өгнө, сүүлдээ тоохоо ч больно. Энэ арга нь зарим хүмүүст үйлчилдэг байсан нь үнэн гэвч тоотой хэдэд л...
    .Түүний туршлагагүй басамжлалын балгаар авьяасаа үнэлүүлж чадаагүй 2, 3 жишээг би мэднэ, тэд ч бас. Харин эсрэгээр түүний хэлсэн үг, үнэлэмжээр нь урам авч гайхалтай гэмээр амжилт үзүүлсэн түүнээс цөөнгүйг бас нэрлэж чадна. Нэг нь миний хамтрагч. Тэр багшийн хэлсэн тэр үгийг онцгой нөхцөлд дурсах дуртай. Үнэхээр шидэт үг. Дурсах бүрт түүний нүд тогтворгүй болж, нүүрэнд нь гэрэл ердийнхөөс ч илүү цацарч, хийж байгаа зүйлсээ эргэж харахад хүргэн, хангалтгүй гэж бодож байвал шууд босч яваад гайхамшгийг бүтээх хүчийг өгдөг. Зөндөө алдаж явсан ч манай багш муу багш биш, харин онож хэлсэн хэдхэн үг нь түүнийг гайхамшигтай нэгэн болгосон ( бусдын нүдэнд ). Миний хувьд түүнээс магтаал сонсох заяа элссэн цагаас хойш 2 жилийн дараа тохиосон. Би үргэлж дундаж нэгэн байсан,байсаар ч байна. Харин зун бэлддэг бэлтгэл маань намайг дундаас дээш чирч явсаар нэг л өдөр тэр жил жингээ цуглуулсан цөөнгүй хэдэн медалны суурийг тавьж багш маань шидэт үгээ унагав аа хөөрхий. Тэрнээс хойш 6, 7 сарын турш юу болсон, юу хийж бүтээснээ тэр үетэй харьцуулбал гайхмаар их. Дөнгөн данган хийдэг байсан гэрийн даалгавар тоглоом болж, ангийхны явж байгаа сэдвээс 10 хол даван ганцаараа түрүүлж, олимпиадад ирдэг хэдэн бодлого нүдэнд сайхан харагддаж болдгийг мэдэрч л байлаа. Гэлээ гээд өнөөх шидэт үгний хугацаа дуусч шинэ үгний хэрэгцээ үүсч, эрч хадгалж чадахгүй байгаа бяцхан залууд хүссэн зүйл нь ирсэнгүй ээ... Үнэхээр л давруу байгаа биз.
   Хүнээс басамжилсан үгс цөөнгүй сонссон тэр үгсээр амьдрах гэж ч оролдсон. Зарим нэг түүнийгээ санаж явсаар санасандаа хүрснийхээ дараа ам асуудаг л юм байна лээ. Харамсалтай нь би тэр төрлийн гайхал биш бололтой. Өөрийгөө өмөөрөхөд үнэхээр өрөвч, мартамхай нэгэн юм шиг байгаа юм. Эргүү юм шиг тэр хатуу үгсийг мартчихна. Санасан ч юм бодохгүй!!! гайхмаар онцгүй нөхөр! " чи чадна " гэдэг үгийг зөндөө л сонсоно. Магадгүй найз нөхөд бие биедээ үргэлж хэлдэг болохоор үнэ цэнэ багатай хэдий ч бас л үр дүнтэй гэхдээ л маш бага. "Чи чадахгүй!" гэх нь өмнөхийг бодвол хавьгүй дээр хэдий ч ЦАГАА ОЛСОН, ДОНЖ НЬ ТААРСАН МАГТААЛ, УРМЫН ҮГийг хэзээ ч гүйцэхгүй л болов уу! Миний хувьд.
Зиа за хүссэн зүйлсээ бусдаас гуйж биш гуядаж л сонсоно доо... Харин зарим нэг нь голыг нь олоод сайхан хэлчихээсэй билээ...

Monday, October 31, 2011

Autobus bid 2



18 tsag 30 minut, 10 sariin 31, adal yvdal duuren sariin suuliin udur. 7 iluu jil uerhsen hamgiin sain andtaigaa us gezegee zasuulj hun turhund neg alham oirtchood geriin zug geldreh zam dahi dasal bolson tugjreen dund utsaar bichij bui ni...


11 sar haalga togshihiin zeregtsee huiten tsag, jihuun salhi hatsar ilbeh ni hulgar chih, sartgar hamart mine ayuliin dohio duudaj bui bilee. Ugluu gerees garch, oroidoo moriloh ued UB hotod mine daanch uramgui. 11 sar baitugai hoyr doloo honogiin umnuus l ehlen saaral utaa hamar gijigden ehelsen, unuudur bol bur nydraad avah shig bolson ene utaa zamaa aldaj bgaag erdemted anhaaruulsaar bgaa bilee. Harin ter turiin tom gahainuud maani yu setgej suudag bol...

Yamarch muu zuilsees sainiig olj harj boldog gdg shig saaral utaa ni UB g maani delhiin number one negen bolgoj, zamiin tugjree ni nadad bodoj tungaah tsagiig haramgui ugch bgaa ni bayrlamaar nuguuteiguur haramsmaar l um. gereesee hol surguulitai bhiig olonhi ni taashaaj uzdegguich odoo bodohod olon jiliin autobus bid 2n nuhurlul nadad chamgui ih zuil ugchdee. Hun bolj tursniih uur utsaartai, gunigtai, jargaltai ynz ynziin l udruudiig tuuchih ued togtvorgui setgelee autobusand l taitgaruuldag bj bilee. neg ugeer bol chimee shuugiantaich gsn ene bol minii bodliin uruu :D. Uruunduu bodoj suuhdaa (zogsohdoo) oilgoj avsan nandin zuilsuidiig toogoor ilerhiilj barahgui olon. Ailiin huuhduud gertee orj gedsee hagartal hodoodoo duurgeed ineej suuhad zamiin tugjreld Murun huu tsagaa haran bodlogoshron suudag bsn um chine arga bjuu...

Friday, October 28, 2011

Хойшлуулалт


Амьдрал гэж үнэхээр л суралцаж дуусахгүй, бахдаж ханахгүй, сайхан муухай зэрэгцсэн, сонин хачинаа гайхуулж барахгүй strange зүйл юмдаа.

Өдөр хоногийг үргэлж үр дүнтэй өнгөрөөх ухамсар надад байдаггүй юм шиг байгаан. Нэг зүйл хүснэ, түүнийхээ талаар мөрөөднө, хэрхэн хүрэх аргаа бодно, төлөвлөгөө гаргана, түүнийгээ биелүүлэхсэн гэж байж ядна, азаар бүх зүйл бэлэн болно, хийж эхлэнэ эцэст нь залхана. Бусад зарим хүмүүсийн нэгэн адил морь мал шиг нэг зүйлийг удаан бодож урам авч тууштай зүтгэх гайхалтай араншин надад даанч танил санагдахгүй явсаар нэг мэдэхэд цаг нь ирнэ. Энэ миний амьдралын өнөөх ухаан орсон үеэс хойш өдийг хүртэл туулсан амьдралын харамсалтай зуршил.


3 жилийн өмнө надаас нэг хүн нэгэн алдартай парадокс асуулт тавьсан нь надад хэсэг зүйлийг бодоход хүргэсэн билээ.

  • Ууланд зөв авирах нь чухал уу? Зөв ууланд авирах нь чухал уу?
Энэ асуултыг харсан хэд нь инээх л байх, хараагүй нэг нь дотроо тунгаах нь зүй болов уу. Уг асуулт маш энгийн байдлаар хүмүүсийг 2 бүлэг болгоод, хариултаас чинь хамаараад аль бүлэгт хамрагдахыг харуулчихна. Хэрэв таны хариулт эхнийх нь бол та менежер буюу хэрхэн ажиллах ажлыг яаж зөв хийж зорьсондоо хүрэх талаар цэцэн сэтгэгч, түүнд хүрэгч гэсэн үг юм. Харин 2 дахь нь бол та нэг төрлийн удирдагч буюу зүглүүлэгч, хаашаа явах юу хийхийг харагч гэсэн үг. Энэ хоёрын аль нь ч болов та үргэлж хэрэгцээтэй хүн байх болно. Ингээд өөрийгөө жинхэнээр нь таниад зөв замаараа явах ёстой гэх мэт...

Дээр дурьдсан муу зуршил болон энэ асуулт 2г харьцуулан дүгнэж өөрийгөө өмөөрөхөд нэг талаасаа би зүгээр л сэтгэгч, харин үйлдэгч биш бололтой. Хэдий ингэж бодож өөрийгөө өөхшүүлэх нь өөдрөг үзэл гэгдэх боловч энэ зан маань намайг бодит байдлаас арай л хол аваачаад цөлчихсөн бололтой.

Бодит, жинхэнэ амьдралд би сэтгэн бодогч, мөрөөдөгч байхын зэрэгцээ түүнийгээ хэрэгжүүлэгч байхыг шаардаж, залуу насаа бүтээн босгож, тархиа цэнэглэхэд зориулах ёстой болохыг яс  маханд минь мэдрүүлэх хүртэл хичнээн удаан төсөөлж, хий хоосон итгэлээр тархиа бөмбөгдөж, SECRET гэх тодотголтой номнуудад хайран хураасан хэдэн цаасаа зарсныг тооцоолмооргүй л байна. 

Хэдий тийм боловч Амьдрал гайхалтай юм. Халаасанд байгаа жинхэнэ алт болох ЦАГ хугацаагаа Facebook-д луйвардуулж, ирээдүйгээ цогцлоох, мэдлэгийг босгох сайхан боломжуудаа Мөрөнгөөр булшлуулж байдаг ч гэсэн эцэст нь би гэдэг хүн энэ нийтлэлийг бичиж өөрт төрсөн сэтгэгдлээ мартахгүйн тулд баримтжуулж суух юм. Бичлээ бичлээ гээд энэ бодлоо хэд хоногоос  мартаж өөрийгөө өрөвдөж алтаа суйлуулах цаг ирэхийг ч гадарлаж байна. Гэлээ гэхдээ АМЬДРАЛ ГАЙХАЛТАЙ хэвээрээ л...

Wednesday, October 5, 2011

өгөх нэр алга

22:02 цаг сүүлийн 2 өдөр (өнөөдрийг оруулаад) удаан мартагдсан өөрийн хэв маягийн дампуурлын амьдралаа эргэн дурслаа. Толгойд бодогдох элдэв зүйлгүйгээр нүүрний зурагны тэтрис баттл, дота 2 оо зэргэцүүлэн тоглож, гал тогооны өрөө орон таарсан болгоноо ходоод руугаа чулуудан, хүссэнээрээ дуу сонсож  бараг 48 цагийг өнгөрөөлөө. Сайхан л байна. Дампуурал гэж нэрлэсэн энэ зүйл маань дэлхий дээр оршин тогтнож буй 6 гаруй тэрбум хүмүүсийн ихэнхийх нь хүсэж мөрөөддөг тэр нэг төрлийн ЖАРГАЛ.
Энэ үгийг бичих бүрт Чойном гуайн Жаргал, Зовлон шүлэг толгойд орох юм. Түүний шүлгүүдийг унших, сонсох бүр хэрэггүй зүйл хийдгээ бодож эргэцүүлэн хэсэгтээ л мэдэрдэггүй сайхан мэдрэмж авна.
Ойрд ном уншиж гийгүүлээгүй залуу азаар нэг юм барьж авч суугаад дуусгачихав аа хөөрхий. Нэрийг нь "Амьтны Фэрм" гэнэ. Жорж Орвэлл гэгчийн бичсэн 2 дахь алдарт зохиол нь энэ. Сайндаа ч биш нилээд нимгэн тул нэг суултаар дуусгасан болно. Өнөөгийн Монголын нийгмийг нэвт шувт буулгасан энэ ном хүн бүхний толгойд гайхалтай зураг буулгадаг юм гэнэлээ, надад ч бас... Үүний талаар дараа бичье.
Гол санаагаа бичиж амжилгүй унтья даа, ах маань унтах гээд хэвтчлээ. Хэрэгтэй хэрэггүй ч гэсэн хэдэн юмыг сараачиж л байхаас...